Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэж Орлондо Межик багийг хожлоо

Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэж Орлондо Межик багийг хожлоо

Орлондо Межик талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглож 116-104 харьцаагаар Клевлэнд хожлоо. Ийнхүү сүүлийн гурван тоглолтодоо хожигдоод байсан хар цувралаа зогсоож  43 хожил, 21 хожигдолоор дорнод бүсийг тэргүүлж байна. Харин тус багийн араас 41 хожил, 24 хожигдолтой Вашингтон Уйзардс, 41 хожил, 25 хожигдолтой Бостон Селтикс багууд нэхэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 24 оноо, 12 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Карри Ирвинг 22 оноо, 8 самбар, 7 дамжуулалт, Тристон Томпсон 14 оноо, 13 самбараас бөмбөг авч тусалжээ. Харин эсрэг багаас Никола Висевич 20 оноо 16самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.