“Ювентус” 70 онооны босго давлаа

“Ювентус” 70 онооны босго давлаа

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “салхийг хагалж”,  хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа “Милан”-ыг хүлээж авсан. Хоёр баг улирлын эхний хагаст учраа таарахад “Милан” хожиж байсан. Тэгвэл энэ удаад “Ювентус” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 70 оноотой болж, араасаа нэхэж буй багаас 11 оноогоор тасарлаа.

Тоглолтын 30 дахь минутад Бенатия тооны харьцааг нээсэн. Харин 43 дахь минутад Бакка хариуг нь барьж, тэнцүүлсэн. Гэвч 90 дэх минутад Дибала торгуулийн цохилтоор нэгийг оруулж, “Ювентус” эцсийн мөчид хожжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.