“Генк” шөвгийн наймд орох болзлоо хангалаа

“Генк” шөвгийн наймд орох болзлоо хангалаа

Европа лигийн 1/8 шигшээд Бельгийн “Гент” болон “Генк” клубүүд учраа таарсан билээ. Өнгөрсөн шөнө хоёр баг “Гент”-ийн талбайд тулахад “Генк” өрсөлдөгчөө 2:5-аар буулгаж авлаа. Ингэснээр дараагийн шатанд шалгарах болзлоо бараг л хангалаа. Хариу тоглолтыг талбайдаа хийнэ. Тэр тоглолтод дөрвөн гоолын зөрүүтэй хожигдчихгүй л бол шүү дээ. Гэхдээ тийм гайхамшиг хөлбөмбөгт байн байна тохиолдоод байхгүй. Тиймээс “Гент” клубыг шөвгийн наймд шалгарах болзлоо хангасан гээд хэлчихэд буруудахгүй байх.

Тоглолтын 21 дэх минутад Малиновский гоолдож, зочид тэргүүллийг гартаа авсан. Тэгвэл 27 дахь минутад Самюэл Калу тэнцүүлсэн. Түүний дараа Колли 33 дахь минутад “Генк” клубт тэргүүлэл авчирсан бол Саматта 41, Уронен 45 дахь минутад гоолдож, асуудлыг ерөнхийд нь шийдсэн. Хоёрдугаар үе эхлээд 61 Кулибали тооны харьцааг 2:4 болгосон ч өнөөх Саматта 72 дахь минутад эцсийн цэгийг нь тавьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.