Неймар Аваргуудын лигт рекорд тогтоолоо

Неймар Аваргуудын лигт рекорд тогтоолоо

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтод “Барселона”-гийн жигүүрийн хагас хамгаалагч Неймар “ПСЖ” клубын эсрэг хоёр гоолын дамжуулалт өгсөн билээ. Түүний 90+5 дахь минутад өгсөн гайхалтай дамжуулалтаар Сержи Роберто хожлын гоол оруулж, “Барса” шөвгийн наймд шалгаруулсан.

Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт энэ улиралд 8 гоолын дамжуулалт өгчихөөд байна. Энэ үзүүлэлтээрээ Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тамирчин боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.