Златан гурван тоглолтоор бангадуулж магадгүй

Златан гурван тоглолтоор бангадуулж магадгүй
Английн премьер лигийн 27 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Борнмут”-тай тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэхүү тоглолтын үеэр “Манчестер Юнайтед”-ын довтлогч Златан Ибрахимович эсрэг багийн тоглогч Мингс нар нэлээд ширүүлсэн. 
 
Түүгээр ч барахгүй тоглолтын дараа ч зүгээр байгаагүй, хэвлэлийн хэрэгслээр элдэв үг чулуудсан билээ. Тэгвэл тэднийг Английн хөлбөмбөгийн холбоо шийтгэж магадгүй байгаа аж. Тухайлбал, Мингсийг 6, Златаныг 3 тоглолтоор бангадах талаар яригдаж байгаа юм байна. Хэрвээ Златан гурван тоглолтоор бангадуулах юм бол  Холбооны цомд “Челси”-гийн эсрэг тоглохгүй. Мөн  премьер лигт  “Мидлсбро”, “Уэст Бром”-ын эсрэг тоглохгүй.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.