Харри Кейн дубль хийж, “Тоттенхэм” ээлжит хожлоо авлаа

Харри Кейн дубль хийж, “Тоттенхэм” ээлжит хожлоо авлаа

Английн премьер лигийн 27 дугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Тоттенхэм” клуб талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 56 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 20, 56 дахь минутад Харри Кейн хоёрыг оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Ингэснээр тэрбээр 19 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин 81 дэх минутад Лукаку нэгийг нэмж, премьер лигийн 18 дахь гоолоо оруулсан. Гэвч 90+2 дахь минутад Деле Алли премьер лигийн 13 дахь гоолоо оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан. Харин “Эвертон”-оос 90+3 дахь минутад Эннер Валенсия нэг гоол оруулсан ч тоглолтын үр дүнд нөлөөлсөнгүй.

Бусад тоглолтын үр дүн

Сандерланд 0-2 Манчестер Сити

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.