Г.Өсөхбаяр тэргүүтэй дөрвөн аварга, дөрвөн арслан сар шинийн барилдаанд зодоглож байна

Г.Өсөхбаяр тэргүүтэй дөрвөн аварга, дөрвөн арслан сар шинийн барилдаанд зодоглож байна

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн барилдаан бөхийн өргөөнд эхэллээ. Өнөө жилийн сар шинийн барилдаанд дөрвөн аварга, дөрвөн арслан хүчит бөхчүүдээ тэргүүлэн зодоглож байна.

Тодруулбал, Дархан аварга Г.Өсөхбаяр 44 насандаа сар шинийн барилдаандаа зодоглож байна. Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар цагаан сарын барилдаандаа зодоглож байгаа юм. Түүнээс гадна өнөө цагт эд барилдаж байгаа залуу арслангууд болох улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь нар барилдаж байна.

Мөн улсын гарьд, заан, харцага цолтой шилдэг бөхчүүдээс гадна аймгийн хурц арслангууд нийлсэн 256 бөх зодоглож, нэгийн даваа эхлэхэд бэлэн болло. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.