Английн премьер лигийн 26 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа “Соунси”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 63 оноотой болж, тэргүүллээ хадгалсаар байна. Тэгвэл “Суонси” 24 оноотой 15 дугаар байрт бичигдэж байгаа юм.
Тоглолтын 19 дэх минутад Фабрегас гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 45 дахь минутад Льоренте тэнцүүлж дөнгөсөн. Гэвч хоёрдугаар үед “Челси” өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг хоёр ч удаа сэтэлж чадсан. 72 дахь минутад Педро нэгийг оруулсан бол 84 дэх минутад Диего Коста премьер лигийн 16 дахь гоолоо шигтгэжээ.
Бусад тоглолтын үр дүн
Эвертон 2-0 Сандерланд
Уотфорд 1-1 Вест Хэм
Кристал Палас 1-0 Мидлсбро
Халл 1-1 Бөрнли
Вест Бромович 2-1 Борнмут
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.