Г.Болдбаатар алт, Д.Сумъяа мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Г.Болдбаатар алт, Д.Сумъяа мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ

Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр эхний өдрийн барилдаан болж, хөнгөн жингийнхний медальтнууд тодорсон. Манайхаас 7 бөх барилдсанаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон дэлхийн аварга Г.Болдбаатар жиндээ босоо байж, алтан медаль хүртлээ. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы Бизон Марселыг буулгаж авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Францын Хяар Валадыг ялсан бол хагас шигшээд Бразилын Пелим Пелипийг ялсан. Харин финалд Гүржийн Амран Папинашвилиг базари үнэлгээгээр ялж, түрүүлсэн юм. Ингэснээр Г.Бодбаатар Дюссельдорфын Гран прид хоёр дахь удаагаа түрүүллээ.

Энэ жинд барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Амартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Ян Юүн Вейг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Киргизстаны Отар Бестаевыг буулгаж авч, хагас шигшээд шалгарсан. Харин зооны аваргын төлөө Гүржийн Амиранд ялагдсан. Улмаар хүрлийн төлөө Германы Эшли Мкинзитэй тулж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялснаар манай хоёр бөх хоёулаа медалийн тавцанд зогслоо.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Бразилын Тамирес Крудыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Францын Жнето Присилаг буулгаж авсан. Улмаар хагас шигшээд Японы алдарт бөх Удакаг торгуулаар цэвэр ялсан бол финалд Германы Штолл Терезад нэмэлт цагт базари алдаж, ялагдлаа. Ингэснээр Д.Сумъяа Дюссельдорфын Гран пригээс гурван мөнгө авадаад байна.

Эхний өдрийн дараах байдлаар Японы баг 2 алт, нэг мөнгө, хоёр хүрэлтэйгээр тэргүүлж, манайх алт, мөнгө, хүрэлтэйгээр удаалж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.