“Атлетико” Германд хожлоо

“Атлетико” Германд хожлоо

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтын хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт болсны нэг нь Германы “Байер Леверкузен” клуб талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээж авсан тоглолт байлаа. Энэ тоглолтод “Атлетико” өрсөлдөгчөө талбайд нь 2:4-өөр буулгаж авч, гайхалтай хожлыг байгууллаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарах боломжтой болж байна. Учир нь хариу тоглолт Испанид болно.

Тоглолтын 17 дахь минутад Сауль гайхалтай нэгэн цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар 25 дахь минутад Гризманн нэгийг нэмсэн юм. Харин талбайн эздээс 48 дахь минутад Бельараби нэр төрийн гэж болохоор нэг гоолыг оруулсан. Үүнээс хойш дандаа “Атлетико”-гийнхан гоолдсон. 58 дахь минутад Кевин Гамейро торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн бол 67 дахь минутад Савич өөрийнхөө хаалганд гоол оруулж, эзэн багт багахан итгэл найдвар бэлэглэсэн. Гэвч 86 дахь минутад Торрес гүйцээснээр багийнхаа ялалтыг баталгаажуулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.