“Тоттенхэм” хожигдлоо

“Тоттенхэм” хожигдлоо

Европа лигийн хасагдах шатанд Английг төлөөлж үлдсэн хоёр багийн нэг болох “Тоттенхэм” клуб энэ шатанд Бельгийн “Гент” клубтэй оноол  таарсан билээ. Өнгөрсөн шөнө хоёр баг Бельгид тулж, “Гент” клуб өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 59 дэх минутад Пербе оруулжээ. Хариу тоглолтод Лондонд “Тоттенхэм”-ийн талбайд болно. Энэ тоглолтод “Тоттенхэм” өрсөлдөгчөө хоёр гоолын зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах юм. Мэдээж өөрийн талбайдаа арай өөр тоглолт үзүүлэх болов уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.