Роналдо Аваргуудын лигт хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо

Роналдо Аваргуудын лигт хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтын хүрээнд Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Наполи”  клубыг хүлээж авсан билээ. Энэ тоглолтод “Реал” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан. 
 
Тэгвэл  Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг 95 гоолтой тэргүүлдэг Криштиано Роналдо  энэ тоглолтод гоол оруулж чадсангүй. Гэхдээ тэрбээр нэг гоолын дамжуулалт өгснөөр Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч болж, хоёр үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Роналдо одоогоор Аваргуудын лигт 32 гоолын дамжуулалт өгчихөөд байна. 
 
Тэгвэл түүний араас түүний ард Райн Гиггз 31, Месси 24, Өзил 22, Ибра 22, Анри 18 гоолын дамжуулалт өгсөн амжилтаараа бичигдэж байгаа билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.