“ПСЖ” Аваргуудын лигт “Барселона”-гийн хаалганд 4 гоол оруулсан зургаа дахь баг боллоо

“ПСЖ” Аваргуудын лигт “Барселона”-гийн хаалганд 4 гоол оруулсан зургаа дахь баг боллоо

Францын “ДСЖ” клуб Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд талбайдаа Испанийн алдарт “Барселона”-г хүлээж авч, 4:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр “ПСЖ” Аваргуудын лигт “Барселона”-гийн эсрэг 4 гоол оруулсан 6 дахь баг болжээ.

Өмнө нь Каталын багийн хаалганд “Милан”, “Динамо Киев”, “Валенсия, “Челси”  болон  “Байерн Мюнхэн” клубүүд 4 гоол оруулж байсан юм. “Барселона” Аваргуудын лигт 223 тоглолт хийхдээ ердөө зургаан удаа л 4 гоол алдаж байгаа аж. Харин үүнээс олон гоолыг нэг тоглолтод алдаж байгаагүй юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.