“ПСЖ” талбайдаа “Барселона”-г 4:0-ээр буулгаж авлаа

“ПСЖ” талбайдаа “Барселона”-г 4:0-ээр буулгаж авлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Францийн шилдэг баг “ПСЖ” талбайдаа Испанийн алдарт “Барселона”-г хүлээж авч, 4:0-ээр хожиж, шуугиан тарилаа. Сүүлийн хэдэн жил Европын тавцанд тун ч амжилттай өрсөлдөж буй Каталаны баг ийм олон гоолыг алдаж, хожигдсон тохиолдол ховор.

Тоглолтын 18, 71 дэх минутад Ди Мария хоёрыг оруулсан. Тэрбээр эхний гоолоо чөлөөт цохилтоос оруулсан удаахаа 16-гийн гаднаас гоёмсог цохилтоор хийсэн юм. Харин 40 дэх минутад Юлиан Дракслер нэгийг нэмсэн бол Кавани 71 дэх минутад гүйцээжээ. Уругвай довтлогчийн хувьд Аваргуудын лигт 7 дахь гоолоо оруулаад байна.

Гэхдээ энэ тоглолтоор бүх зүйл дуусчихаагүй байгаа. Хариу тоглолт “Барселона”-гийн талбайд болно. Каталаны баг юу хийж чадахыг тэнд л харах үлдэж байна. Ерөнхийдөө шөвгийн найм руу орох магадлал “ПСЖ”-д илүү өндөр боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.