Өсвөрийн хүндийн өргөгчдийн “Алтан туухай” тэмцээн болно

Өсвөрийн хүндийн өргөгчдийн   “Алтан туухай” тэмцээн болно
Монголын хүндийн өргөлтийн холбооноос өсвөрийн тамирчдын ур чадварыг сайжруулах, ирээдүйн аваргуудыг төрөн гаргах зорилгоор “Алтан туухай” тэмцээнийг энэ жил зохион байгуулахаар болжээ.  Тэмцээн энэ сарын 17-18-нд Спортын төв ордны хүндийн өргөлтийн зааланд болох ажээ. 
 
Энэхүү тэмцээн өмнө нь зохион байгуулагддаг байсан боловч санхүүгийн улмаас олон жил тасраад байсан юм. Энэ жил "Монгол жонш" компани ивээн тэтгэн явуулах ажээ. Уг компани мөн насанд хүрэгчдийн УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулсан юм. 
 
Тэмцээнд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд оролцоно. Эрэгтэй, эмэгтэй тамирчид найман жинд оролцох ба нэг багаас 2 тамирчин оролцож болох юм байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.