Чөлөөтийнхөн дэлхийн цомын тэмцээнд оролцoхоор Ираныг зорилоо

Чөлөөтийнхөн дэлхийн цомын тэмцээнд оролцoхоор Ираныг зорилоо

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ 16-17-нд болно.  Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуус өнөөдөр өглөө  Иран улсыг зорилоо.

Баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явсан байна.

Багийн бүрэлдэхүүнд:

57 кг: ОУХМ С.Батболд, ОУХМ З.Занабазар
61 кг: МУГТ Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга
65 кг: ОУХМ Б.Батмагнай
70 кг: МУГТ Г.Мандахнаран
74 кг: ОУХМ Б.Анхбаяр
86 кг: МУГТ П.Өнөрбат
97 кг: СМ Ө.Батзул
125 кг: ОУХМ Н.Золбоо нар өрсөлдөнө. 
ДБНХ-ноос 2017 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг харгалзан оролцуулахаар болсон. Тэгвэл тухай жилийн тэмцээнд ОХУ баг түрүүлж, Иран удаалсан тул энэ удаагийн тэмцээний хэсгийг толгойлж байгаа юм.

Тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа 2017.02-06-ны өдөр болж Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.