Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжилж, өндөрлөнө. Тодруулбал, эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болох юм.
Эхний өдөр манайхаас есөн бөх барилдсанаас 48 кг-д зодоглосон дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн юм. Манай бөх Солонгосын Жон Бу Кёонтой финалдаж ялагдсан.
Тэгвэл өнөөдөр манай таван бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн зодоглож байна. Тэрбээр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Францын Риоу Гийомтай барилдана. Харин 90 кг-д Г.Алтанбагана барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд Солонгосын Ли Жа Ёонтай барилдана.
-100-д энэ удаа бөх яваагүй бол +100 кг-д Ө.Дүүрэнбаяр зодоглож байгаа. Тэрбээр В хэсэгт багтаж, Дэвид Моуратай барилдахаар оноолт таараад байна.
Эмэгтэйчүүдийн хувьд +78 кг-д Э.Гандиймаа, О.Жавзмаа хоёр зодоглож байгаа юм. Э.Гандиймаагийн хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы Жасминтай барилдана. Харин О.Жавзмаа D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Францын Эва Виссенитэй барилдахаар оноолт таарлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.