Роналдо премьер лигийн шилдэг легионерын жагсаалтыг тэргүүлжээ

Роналдо премьер лигийн шилдэг легионерын жагсаалтыг тэргүүлжээ

FourFourTwo-гоос Английн премьер лигийн шилдэг 100 легионерын зэрэглэлийг гаргаж, нийтэлжээ. Жагсаалтыг өдгөө “Реал”-д тоглож буй Португал тоглогч Криштиано Роналдо тэргүүлжээ. Тэрбээр 2003-2009 он хүртэл “Манчестер Юнайтед” клубт тоглож байсан билээ.

Хоёрдугаар байрт “Арсенал”-ын амьд домог Тьерри Анри бичигдсэн гуравт “Манчестер Юнайтед”-ын өөр нэг тоглогч болох Эрик Кантона жагсч. Тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн долоо дугаарыг эзэмшиж явсан бас нэгэн алдарт тамирчин билээ.

Премьер лигийн хамгийн шилдэг 10 легионер

 1. Криштиано Роналдо (Манчестер Юнайтед)

2. Тьерри Анри (Арсенал)

3. Эрик Кантона (Манчестер Юнайтед)

4. Деннис Бергкамп (Арсенал)

5. Дидье Дрогба (Челси)

6. Серхио Агуэро (Манчестер  Сити)

7. Жанфранко Зола (Челси)

8. Патрик Виейра (Арсенал)

9. Петер Шмейхель (Манчестер Юнайтед)

10. Давид Жинола (Ньюкасл, Тоттенхэм)

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.