Гуардиола үзүүлэлт Пеллегринигийнхээс илүү гарсангүй

Гуардиола үзүүлэлт Пеллегринигийнхээс илүү гарсангүй

Английн “Манчестер Сити” клуб өнгөрсөн улирлын төгсгөлд дасгалжуулагч Мануэль Пеллегриниг халж, оронд нь “Барса”-гийн хамтаар гайхамшигтай амжилтыг үзүүлсэн Пеп Гуардиолаг авчирсан билээ. Пепийн хамтаар “Сити” Англид болоод Европын хэмжээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлж, олон цом авах төлөвлөгөөтэй байсан нь мэдээж.

Гэвч тэрбээр санасан хэмжээнд хүртэл амжилттай ажиллаж чадахгүй байгаа. Мөн Пеллегринигийн “Сити”-гийн хамтаар өнгөрсөн улиралд үзүүлж байсан амжилтаас илүү гарч чадаагүй явна. Тодруулбал, премьер лигийн 22 тойргийн дараах байдлаар “Сити”-гийн авсан оноо, оруулсан гоол өнгөрсөн улирлын мөн үеийнхтэй яг адилхан байгаа ажээ.

Өнгөрсөн жил “Сити” 22 тойргийн дараах байдлаар 43 оноотой, 43 гоол оруулж, 21-ийг алдаж байж. Тэгвэл энэ улиралд яг адил оноотой, адилхан гоол оруулсан ч 28 гоол алдчихаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.