“Ювентус” хожиж, “Рома, “Наполи” оноо алдлаа

“Ювентус” хожиж, “Рома, “Наполи” оноо алдлаа

Италийн Сери А лигийн 22 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Сассуоло”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 51 оноотой болж, араасаа нэхэж буй багаас 4 оноогоор тасраад байна. Дээрээс нь тэд нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Тоглолтын 9 дэх минутад Игуаин тооны харьцааг нээж, Сери А лигийн 15 дахь гоолоо оруулсан. Харин 25 дахь минутад Хедира нэгийг нэмжээ.

Хүснэгтийн хоёрдугаарт байрт бичигдэж байгаа “Рома” клуб энэ тойрогт “Сампдория”-гийн талбайд зочилж, 3:2-оор хожигдлоо. Ингэснээр 47 оноотой хэвээр үлдлээ. Гэхдээ хоёрдугаар байраа хадгалсан. Тоглолтын 5 дахь минутад Бруно Перес тооны харьцааг нээсэн бол Прат 21 дэх минутад тэнцүүлжээ. Гэвч 66 дахь минутад Жеко Сери А лигийн 15 дахь гоолоо оруулж, багтаа тэргүүлэл авчирсэн. Харин Шик 71, Муриэль 73 дахь минутад гоолдож, талбайн эзэд хожжээ.

Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Наполи” клуб энэ тойрогт “Палермо”-г талбайд хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 45 оноотой боллоо. Тоглолтын 6 дахь минутад Несторовски тооны харьцааг нээсэн бол Мертенс 66 адхь минутад тэнцүүлжээ.

Бусад тоглолтын үр дүн
Торино 1-1 Аталанта
Кальяри 1-1 Болонья
Удинезе 2-1 Милан
Фиорентина 3-3 Женоа
Кротоне 4-1 Эмполи

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.