Гризманны төлөөх тэмцэлд “Интер” нэгдлээ

Гризманны төлөөх тэмцэлд “Интер” нэгдлээ
Испанийн “Атлетико Мадрид” клубын довтлогч Антуан Гризманныг Английн алдарт “Манчестер Юнайтед” энэ улирлын төгсгөлд авахаар төлөвлөж байгаа билээ. Тэгвэл энэ тэмцэлд Италийн “Интер” клуб нэгджээ. 
 
Милан хотын баг санхүүгийн шударга байдлын асуудлыг шийдвэрлэж, улирлын төгсгөлд 25 настай Франц эрийн төлөө 129 сая евро төлөхөд бэлэн байгаа тухай мэдээлэл гараад байна. 
 
Нөгөө талаар хэрвээ “Интер” Аваргуудын лигт оролцох эрх авч чадвал Гризманн саналыг нь бодолцох үзэхээ хэлсэн юм байх.  Гэхдээ тэрбээр “Манчестер Юнайтед”-тай аль хэдийн тохиролцсон гэсэн мэдээлэл ч бас гарсан билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.