“Реал Мадрид” Эзэн хааны цомын тэмцээнээс мултарлаа

“Реал Мадрид” Эзэн хааны цомын тэмцээнээс мултарлаа

Испанийн цомын тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө хоёр тоглолт болж, хагас шигшээд үлдэх эхний гурван багийн нэр тодорхой боллоо. Тэгвэл Испанийн алдарт “Реал Мадрид” клуб энэ шатанд “Сельта” клубтэй учраа таарсан бөгөөд талбайд нь очиж тоглолоо.

Эхний тоглолтод “Реал” талбайдаа 1:2-оор хожигдсон. Харин энэ удаад айлын талбайд 2:2-оор тэнцсэнээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар хожигдож, цомын тэмцээнээс мултарлаа. Тоглолтын 44 дэх минутад Данило өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин  62 дахь минутад Роналдо тэнцүүлсэн ч 85 дахь минутад Васс гоолдож, “Реал”-ын итгэл найдварыг үгүй хийжээ. Хэдийгээр 90 дэх минутад Васкес гоолдож, тэнцүүлсэн ч “Реал”-д тэнцээ биш хожил хэрэгтэй байсан юм.

Нөгөө талд “Эйбар”-ын талбайд “Атлетико” зочлоод, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Атлетико” өрсөлдөгчөө 4:2-оор буулгаж авч, хагас шигшээд үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.