Чөлөөтийн эрэгтэй багийг Дэлхийн цомын тэмцээнд урьжээ

Чөлөөтийн эрэгтэй багийг Дэлхийн цомын тэмцээнд урьжээ

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх  сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно. Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ.

 Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд  зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцоно.

Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байранд шалгарсан баг 15, гуравдугаар байранд шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.