Кавани “ПСЖ”-гийн бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаар байр руу орж ирлээ

Кавани “ПСЖ”-гийн бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаар байр руу орж ирлээ

Францын алдарт “ПСЖ” клуб цомын тэмцээний хагас шигшээд “Бордо”-г 4:1-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл энэ тоглолтод Уругвай довтлогч Эдинсон Кавани хоёр гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Парисын багийн төлөө 109 дэх гоолоо оруулжээ.

Энэ тус багийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад Педро Паулетатай зэрэгцэж ирж байгаа амжилт юм байна. “ПСЖ” клубын бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг Златан Ибрагимович 156 гоолтойгоор тэргүүлдэг билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.