Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэсэн ч Паликансыг барсангүй

Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэсэн ч Паликансыг барсангүй

Клевлэнд Кавалерс өнөөдөр Нью-Орлэйн Паликанс багийн талбайд зочлон тоглож 122-124 харьцаагаар хожигдсон ч улирлыг 30 хожил 13 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтын эхний хагасыг 20 онооны илүүгээр дуусгаж чадсан Паликанс тоглолтын төгсгөлийг тааруухан хийсэн ч оноогоо бариулалгүй хожил байгуулж чадаж улирлыг 18 хожил, 27 хожигдолтойгоор үргэлжлүүлж байна. Терренс Жонес 36 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жрүй Холидей 33 оноо, 10 дамжуулалтаар тусалжээ.

Харин эсрэг багаас Кари Ирвинг 49 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлж Кэвин Лов 22 оноо, 16 самбараас бөмбөг авч, Леброн Жеймс 26 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн ч ялагдал хүлээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.