Хамгийн их саналыг Стефен Көрри, ЛэБрон Жеймс авчээ

Хамгийн их саналыг Стефен Көрри, ЛэБрон Жеймс авчээ

Бүх оддын тоглолт ирэх сарын 19-нд Нью-Орлейн Паликанс багийн Смүүт Кинг цэнгэлдэхэд зохион байгуулагдах билээ. Тэгвэл тоглолтод оролцох санал асуулга дуусчээ. Өмнөх жилүүдийхийг бодвол өөрөөр зохион байгуулсан санал асуулгыг Дорнод бүсээс Клевлэнд Кавалерс багийн довлогч Леброн Жеймс, Өрнөд бүсээс  Голдэн Стэйт Уорриорс багийн хамгаалагч Стефен Көрри нар тэргүүлжээ.

Энэ жилийн санал асуулгад спортын сэтгүүлчид болон тоглогчдын саналыг харгалзан үзэж Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдыг сонгохоор болсон билээ. Тэгвэл үзэгчдийн саналаар хоёрт бичигдсэн Заза Пачулиа, Дуэйн Уэйд нар хэвлэлийхэн болон тоглогчдын саналаар Уэйд зургаад, Пачулиа 12-т бичигджээ.

Жоел Эмбийд үзэгчдийн саналаар Дорнод бүсийн самбарын тоглогчдоос гуравт орох санал авсан ч тоглогчид болон хэвлэлийхэний саналаар тавд бичигдэж Жимми Батлер харин хэвлэл болон тоглогчдоос авсан саналаар гуравт орж гарааны эрх авсан байна.

Харин Яннис Адетокумбо 22 настайдаа гарааны эрх авч Оддын тоглолтын түүхэнд гараанд гарах эрх авсан хамгийн залуу олон улсын тоглогч болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.