“Лион” Мемфисыг 16.5 дээр 8 саяын бонус өгөх нөхцөлтэйгээр худалдаж авахыг хүсчээ

“Лион” Мемфисыг 16.5 дээр 8 саяын бонус өгөх нөхцөлтэйгээр худалдаж авахыг хүсчээ

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Мемфис Депая Францын “Лино” клубын хараанд ороод байгаа билээ. RMC Sport-ийн мэдээлж байгаагаар “Лион” түүний төлөө 16.5 сая евро төлөхөөр санал тавиад байгаа бөгөөд тодорхой шалгуурыг хангавал 8 саяыг нэмэх юм байна. Тухайлбал, Аваргуудын лигт амжилттай оролцвол.

Ерөнхийдөө хоёр тал тохиролцоонд хүрчихээд байгаа бололтой. Түүнээс гадна The Telegraph-ийн мэдээлж байгаагаар “Манчестер Юнайтед” түүнийг буцааж худалдаж авах нөхцөлтэйгээр зарж байгаа гэнэ. Түүнээс гадна өөр багт өндөр үнээр зарвал хувь авах тухай заалт ч байгаа бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.