“Чезена”, “Лацио” багууд шөвгийн дөрөвт үлдлээ

“Чезена”, “Лацио” багууд шөвгийн дөрөвт үлдлээ

Италийн цомын тэмцээний 1/8 шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Энэ тойрогт “Сассуоло” клуб талбайдаа “Чезена”-тай тулж, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр “Чезена” дараагийн шатанд шалгараад байна. Тоглолтын 4 дэх минутад Лоренцо Пеллегрини гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 81 дэх минутад Чиано торгуулийн цохилтоос тоог тэнцүүлж, 84 дэх минутад Лариби хожлын гоол оруулжээ.

Мөн шатанд “Лацио” клуб талбайдаа “Женоа”-г хүлээж авч, 4:2-оор буулгаж авснаар шөвгийн 8 руу орлоо. Тоглолтын 20 дахь минутад Жоржевич тооны харьцааг нээж, 31 дэх минутад Худт нэгийг нэмжээ. Харин зочдоос Пинилья 40, Пандев 45 дахь минутад гоолдож, тэнцүүлж. Гэвч  70 дахь минутад Милинкович-Савич, 75 дахь  Иммобиле гоолдож, багтаа ялалт авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.