“Интер” шөвгийн наймд үлдлээ

“Интер” шөвгийн наймд үлдлээ

Италийн цомын тэмцээний шөвгийн наймд үлдэх тав дахь багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө алдарт “Интер” клуб талбайдаа “Болонья”-г хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын 33 дахь минутад Мурильо тооны харьцааг нээж, 39 дэх минутад Паласио нэгийг нэмжээ. Тэгвэл зочдоос 43 дахь минутад Жемаили тооны харьцааг ойртуулж, Донса 73 дахь минутад тэнцүүлжээ. Үндсэн цагт 2:2-оор тэнцсэн багууд 30 минут нэмж сунгасан. Тэгвэл сунгасан цагийн 8 дахь минутад Кандрева гоолдож, “Интер” хожжээ.

Одоогоор шөвгийн наймд “Наполи” талбайдаа “Фиорентина”-тай, “Ювентус” талбайдаа “Милан”-тай тулахаар оноолт таараад байгаа. Энэ тоглолтууд 24, 25-ны өдрүүдэд болох учиртай. Тэгвэл “Интер” 31-ний өдөр “Сассуоло” болон “Чезена” багуудын хожсонтой нь тоглоно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.