Озеки Кисеносато башёг тэргүүлж, Хакүхо хар цувралаа зогсоолоо (Бичлэгтэй)

Озеки Кисеносато башёг тэргүүлж, Хакүхо хар цувралаа зогсоолоо (Бичлэгтэй)

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маегашири 3-ээс барилдаж байгаа Икойтой барилдлаа. Хоёр бөх нийт 10 барилдснаас нэг удаа л их аварга унаж есөн удаа давж байжээ. Их аварга маань өмнөх хоёр барилдаанд дараалан унасан байсан бөгөөд энэ удаа цүкиотоши мэхээр давж озеки найман даваа хоёр унаатай боллоо.

Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж өвдөг шороодсон байна. Тэрбээр таван даваа таван унаатай болсон бол Тамавашигийн хувьд зургаан даваа дөрвөн унаатай боллоо.

Тус башёг озеки Кисеносато ганц унаатайгаар тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал, М-10 Таканойва А.Баасандорж, М-13 Ичиножү А.Ичинноров, М-10 Сококура нар араас нь хоёр унаатайгаар нэхэж байна..

Маргааш Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдах бол Какарю М.Ананд озеки Котошогекүтэй барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-2
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-5
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-6
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 6-4
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 4-6
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-5
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 8-2
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 8-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.