Европын топ 5 лигт “Хоффенхайм” клуб л ганц ч хожигдоогүй байна

Европын топ 5 лигт “Хоффенхайм” клуб л ганц ч хожигдоогүй байна

Испанийн Ла лигт ганц хожигдоогүй байсан “Реал Мадрид” клуб “Севилья”-гийн талбайд зочилж, 2:1-ээр ялагдсан билээ. Ингэснээр Европын топ 5 лигт Германы “Хоффенхайм” клуб л ганц хожигдоогүй явна.

“Хоффенхайм” Бундес лигийн 16 тойргийн дараах байдлаар 6 хожиж, 10 тэнцээд байгаа юм.  Тэд энэ улиралд ердөө ганц л ялагдал хүлээсэн нь Германы цомын 1/16 шигшээд “Кёльн”-д 2:1-ээр хожигдсон юм.

Тэгвэл Германы лигийг тэргүүлж байгаа “Байерн Мюнхэн” ердөө нэг хожигдсон байгаа юм. Харин Францийн Лиг-1-ийг тэргүүлж байгаа “Ницца” клуб 20 тойргийн дараах байдлаар ердөө ганц хожигдсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.