Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн үлдсэн хоёр тоглолт боллоо. Топ дөрвийн төлөө өрсөлдөж буй “Манчестер Сити” клуб энэ тойрогт “Эвертон”-ы талбайд зочилж, 4:0-ээр хожигдлоо. Ингэснээр 42 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байр руу ухарлаа. Тэгвэл “Эвертон” 33 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна.
Тоглолтын 34 дэх минутад Лукаку премьер лигийн энэ улирлын 12 дахь гоолоо оруулсан. Тэгвэл Миральяс 47, Дэвис 79, Лукман 90 дэх минутад нэг нэгийг нэмж, хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авчээ.
Мөн энэ тойрогт Английн хамгийн агуу түүхтэй хоёр том багийн тоглолт боллоо. “Манчестер Юнайтед” энэ удаад талбайдаа “Ливерпүүл”-ийг хүлээж авсан. Улирлын эхний хагаст тулахад хоёр баг хуурай тэнцсэн. Энэ удаад 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр “Ливерпүүл” 45 оноотой, гоолын зөрүүгээр “Тоттенхэм”-ийн дор гуравдугаар байрт бичигдэж байна.
Харин “Манчестер Юнайтед” 40 оноотой зургадугаар байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 27 дахь минутад Милнер торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин 84 дэх минутад Ибрахимович тэнцүүлж дөнгөжээ. Ингэснээр тэрбээр 14 гоолтой болж, Коста, Санчес нартай хамт мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.