С.Ням-Очир зодог тайлна

С.Ням-Очир зодог тайлна

2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжилсээр байна. Хүндийн өргөлтөөр эхэлж, чөлөөтөөр үргэлжилж, боксоор залгамжилж яваа улсын аварга жүдогоор өрнө ёстой. Боксын улсын аваргууд маргааш тодорч дууссаны дараа энэ сарын 16-18-ны өдрүүдэд жүдогийн улсын аварга эхэлнэ.

Тэгвэл улсын аваргын нээлтийн үеэр Монголын нэгэн үеийн шилдэг жүдоч, 73 кг-д Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн С.Ням-Очир зодог тайлж буйгаа зарлах ажээ. Тэрбээр тив, дэлхийн болоод Гран при ангиллын олон тэмцээнээс медаль хүртэж байсан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.