Неймар 11 тоглолт гоолдоогүй байсан цувралаа зогсоолоо

Неймар 11 тоглолт гоолдоогүй байсан цувралаа зогсоолоо
Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө цомын тэмцээний 1/8 шигшээд “Атлетик”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан билээ.  Энэ тэмцээний хоёр дахь гоолыг Неймар торгуулийн цохилтоор оруулсан. Ингэснээр Бразил эр 11 тоглолт гоолдоогүй байсан цувралаа дуусгасан юм. 
 
Неймар өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Аваргуудын лигийн хэсгийн шатанд “Манчестер Сити”-г 4:0-ээр буулгаж авахад гоол оруулж байсан юм. Түүнээс хойш гоол оруулаагүй байсан юм. Неймар одоогоор Испанийн Ла лигт 14 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгчээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.