“Бордо”, “ПСЖ” хагас шигшээд шалгарлаа

“Бордо”, “ПСЖ” хагас шигшээд шалгарлаа

Францын лигийн цомын ¼ шигшээн үлдсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Францын шилдэг “ПСЖ” клуб энэ тойрогт талбайдаа “Метц” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн дөрөвт шалгарч байгаа юм. Тоглолтын 27, 72 дахь минутад Тиаго Силва хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл нөгөө талд “Бордо” клуб талбайдаа “Генгам” клубыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээд шалгарсан юм. Тоглолтын 16 дахь минутад Камано тооны харьцааг нээж, Лаборд 36, 65 дахь минутад хоёрыг нэмжээ. Зочдоос Прива 11, Бенезе 88 дахь минутад гоолдсон байна.

Францын лигийн цомын хагас шигшээн тоглолт энэ сарын 25-нд болох учиртай. “Бордо” клуб “ПСЖ”-тэй учраа таарсан бол “Монако” клуб “Нанси”-тай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.