Өнгөрсөн улирлын аварга багийг Портлендчүүд бутниргэлээ

Өнгөрсөн улирлын аварга багийг Портлендчүүд бутниргэлээ

Өнгөрсөн жилийн аварга баг болох Клевлэнд Кавалерс баг Портлэнд Трэйл Блэйзэрсын талбайд зочлон тоглолоо.

Дөрвөн үеийн турш талбайн эзэд аваргуудыг тэргүүлж 86-102 харьцаагаар бутниргэсэн байна. Өчигдөр Кайл Корвер Кавалерсийн хувцастай эхний тоглолтоо Юта Жаззын эсрэг хийж хоёр оноог авсан бол өнөөдөр 25 минут тоглохдоо мөн адил хоёр оноог авчээ.

Тус тоглолтод СиЖи МакКоллум 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Диман Лилард 14, Харлесс 13 оноог авсан бол сэлгээнээс 24 оноог Аллен Креб авсан байна. Харин эсрэг багаас Леброн Жеймс 20 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол Кэвин Лов 17 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.