Неймар 11 тоглолт дараалж гоол оруулсангүй

Неймар 11 тоглолт дараалж гоол оруулсангүй

Испанийн Ла лигийн хүрээнд “Барселона” клуб “Вильяррел”-ын эсрэг тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод Месси “Барса”-гийн ганц гоолыг оруулсан. Тэгвэл хамгийн сонирхолтой өдгөө 24 настай Бразилын шигшээн “од” Неймар Каталаны багийн төлөө сүүлийн 11 тоглолтод гоол оруулж чадаагүй байна.

Тэрбээр хамгийн сүүлд “Барселона”-гийн төлөө өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Аваргуудын лигийн хэсгийн шатанд “Манчестер Сити”-г 4:0-ээр хожсон тоглолтод гоол оруулсан юм. Тэгвэл арваннэгдүгээр сард Бразилын шигшээн хамтаар Аргентиныг 3:0-ээр хожиход гоолдсон байна. 

Неймар одоогоор Ла лигт 14 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт өгчихөөд байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.