“Ювентус” талбайдаа авсан хожлын тоогоор шинэ рекорд тогтоолоо

“Ювентус” талбайдаа авсан хожлын тоогоор шинэ рекорд тогтоолоо

Италийн Сери А лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд “Ювентус” талбайдаа “Болонья” клубыг 3:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Сери А лигт талбайдаа 26 дахь дараалсан ялалтаа байгуулсан юм.  Ийнхүү Турин хотын баг 2013-2014 улиралд тогтоосон рекорд амжилтаа шинэчилж байгаа аж.

“Ювентус” өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 4-нд талбайдаа “Болонья” клубыг 3:1-ээр хожсоноос хойш энэ цуврал үргэлжилж байгаа юм. Тэд Сери А лигт талбайдаа 26 дараалан хожихдоо 62 гоол оруулж, 9 гоол алджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.