“Торино” Белоттиг “Арсенал”-д 65 сая еврогоор зарахаас татгалжээ

“Торино” Белоттиг “Арсенал”-д 65 сая еврогоор зарахаас татгалжээ

Италийн “Торино” клубын спортын захирал Жанлука Петрачи “Арсенал” клуб Андреа Белоттигийн төлөө 65 сая евро санал болгосон талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Тийм ээ, Белоттигийн төлөө санал хүлээж авсан, гэхдээ тэр үнэ түүний үнэлгээнд хүрэхгүй байна. Одоо тэр хаашаа ч явахыг хүсэхгүй манай багт тоглохдоо дуртай байгаа. Цаашид юу болохыг харж л байя.

Бид Белоттиг багаасаа явуулахыг хүсэхгүй байгаа. Тиймдээ ч шинэ гэрээнд түүнийг худалдах үнийн талаар тодорхой тусгаж өгсөн. Би Андреаг илүү үнэтэй хөлбөмбөгч гэж бодож байна” хэмээн ярьжээ.

“Торино” эдүгээ 23 настай довтлогчтой 2021 оны зун хүртэл гэрээгээ сунгачихаад байгаа. Мөн гэрээнд цуцлах хэмжээг нь 100 сая евро хэмээн тусгаж өгсөн билээ. Белотти энэ улиралд Сери  А лигийн 17 тоглолтод оролцож, 13 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.