Бухнууд 19 онооны зөрүүг барьж нэмэлт цагт хожлоо

Бухнууд 19 онооны зөрүүг барьж нэмэлт цагт хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Чикаго Буллз талбай дээрээ Торонто репторсийг хүлээг авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 61-48 харьцаагаар Репторс хожиж байсан ч гуравдугаар үед 19 болгож холдуулж чадсан ч төгсгөлийг тааруухан хийжээ. Нэгэнт сэргэлт авсан Бухнууд шийдвэрлэх үед оноог 107-107 харьцаагаар тэнцэж дуусчээ. Нэмэлт цагт МакДермонт гайхалтай тоглолтыг үзүүлж дараалан таван оноог холдуулж 118-123 харьцаагаар Бухнууд ээлжилт хожлоо байгуулжээ. Тус баг нь 19 хожил, 18 хожигдолтой дорнод бүсэд наймд бичигдэж байгаа бол Торонто 24 хожил, 12 хожигдолтой дорнод бүсийн хоёрт бичигдэж байна.

Тус тоглолтод Жимми Батлер 42 оноо, 10 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг үзүүлж багаа тэргүүлсэн бол Дуэйн Уэйд 20 оноо, 7 оновчтой дамжуулалт, МакДермонт 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Димар Дерозен 36 оноо, Кайл Ловри 27 оноо, 12 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авсан ч бусад нь тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.