ГС Уорриорс энэ улиралд хоёр дахь удаагаа Мемфис Гриззлис багт хожигдлоо

  ГС Уорриорс энэ улиралд хоёр дахь удаагаа Мемфис Гриззлис багт хожигдлоо

Голден Стэйт Уорриорс өмнө нь Мемфис Гриззлисын талбайд зочилж хожигдож байсан бол өнөөдөр талбайдаа хүлээж авч тоглосон байна.

Тоглолтын эхний гурван үед Уорриорс тэргүүлж онооны зөрүүг 24 хүргэж байсан бөгөөд гуравдугаар үеийг 79-98 харьцаагаар дуусгажээ. Харин шийдвэрлэх үед Гриззлисчүүд гайхалтай эргэн ирэлтийг хийж оноо тэнцүүлэх шидэлтийг Майк Конлий амжилттай болгосноор нэмэлт цаг сунгажээ. Нэмэлт цагт Гриззлис эхнээсээ оноогоор тасарч 128-119 харьцаагаар энэ улиралд хоёр дахь удаагаа буулгаж авлаа. 

Тус тоглолтод Майк Конлий 27 оноо, 12 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Марк Газол 23 оноо, Зач Рендолф 27 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Стефен Көрри 40 оноог, Кэвин Дурант 27 оноог авсан ч сэлгээний тоглогчид бүгд нийлээд 14 оноог л авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.