ЛА Лейкэрс сүүлийн хагаст Хитийг бутниргэлээ

ЛА Лейкэрс сүүлийн хагаст Хитийг бутниргэлээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Миами Хит багтай тоглолоо. Энэ улиралд хоёр таарах бөгөөд эхний тоглолтод хит ялалт байгуулсан билээ.

Тоглолтын эхний хагаст 56-58 харьцаагаар ердөө хоёрхон оноогоор Лейкэрс тэргүүлж байсан бол сүүлчийн хагаст гайхалтай тоглолт үзүүлж 27 онооны зөрүүг үүсгэж 100-127 харьцаагаар Лейкэрс улирлын 14 дэх ялалтыг байгуулжээ.  Өмнөх тоглолтуудад гуравдугаар үед тааруухан тоглолтыг үзүүлж хожигдол хүлээж байсан бол энэ удаа харин тус үед эсрэг багаасаа есөн оноог илүү авчээ.

Тус тоглолтод Луй Уйллиамс 24 оноог авч багаа тэргүүлсэн бол Лоул Дэнг 19 оноо, 14 самбараас бөмбөг авч, ДиАнжело Рассел 19 оноо, 5 оновчтой дамжуулалт, Брэндон Инграм 17 оноог авчээ. Харин эсрэг багаас Уэлий Рийд 22 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.