“Тоттенхэм” талбайдаа “Челси”-гийн хожлын цувралыг зогсоолоо

“Тоттенхэм” талбайдаа “Челси”-гийн хожлын цувралыг зогсоолоо

Английн премьер лигийн 20 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт 13 дараалж хожоод байсан Лондоны “Челси” клуб нэг хотын баг болох “Тоттенхэм”-ийн талбайд зочилсон. Хэрвээ “Цэнхэрүүд” хожсон бол “Арсенал”-ын тогтоож байсан аварга амжилттай зэрэгцэж ирэх байлаа.

Гэвч тийм зүйл болсонгүй. “Тоттенхэм” талбайдаа тун ч сайн тоглож, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 42 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. Харин “Челси” 49 оноотой хэвээр үлдсэн. Гэхдээ араасаа нэхэж байгаа “Ливерпүүл”-ээс 5 онооны илүүтэй байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёрыг гоолыг 45, 54 дэх минутад Деле Алли оруулжээ. Ингэснээр тэрбээр 10 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын 6 дугаар байрт орж ирлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.