Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорч байна

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорч байна

Хүндийн өргөлтийн УАШТ Спортын төв ордонд амжилттай үргэлжилсээр байна.  Өчигдөр тэмцээний эхиний өдөр өдгөө дөнгөж 18 нас хүрч буй боловч Улсын рекордыг 30 гаруй удаа эвдээд байгаа ОУХМ Б.Тунгалаг 48 кг-ын жинд өөрийнхөө амжилтыг эвдсээр түрүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн 53кг-д Ч.Нямзул, Г.Баасанжаргал нар ширүүн өрсөлдөж, нийлбэр дүнгээр Ч.Нямзул түрүүлсэн байна. Тэрбээр мөн л залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын дээд амжилтыг нийлбэр дүнгээр 160 кг шинэчилсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд нийлбэр дүнгээр спортын дэд мастер Г.Өнөболд түрүүллээ. Мөн л 18 настай тэрбээр улсад хоёрдахь удаагаа тэргүүлжээ. Тэмцээн өнөөдөр үргэлжилж байгаа юм.

48 КГ: 1. Б.Тунгалаг /Аврагч/

2. Саранжавхаа /Аврагч/
3. Өэлүн-Эх /Аврагч/

53 кг: 1. Ч.Нямзул /Аврагч/
2. Г.Баасанжаргал /Өвөрхангай/
3. Г.Зима /Аврагч/

58 кг: 1. О.Баярцэцэг /Аврагч/
2. Э.Эрдэнэтуяа /Алдар/
3. Б.Мягмарцэцрэн /Аврагч/

Энэ жинд Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар шинэчлэн тогтоолоо.

63 кг: 1. Г.Ануужин /Спортын төрөлжсөн сургууль, “Сантис” академи/
2. Э.Энхтамир /Алдар/
3. Э.Бурмаа /Алдар/

ЭРЭГТЭЙ

56 кг: 1. Г.Өнөболд / Алдар/
2. Г.Ууганбаатар /Алдар II/
3. Г.Өсөхбаяр /Сүлд/

62 кг: 1. Э.Мөнхдөл /Хүч/
2. Г.Жамъяндорж /Хүч/
3. Б.Батболд /Аврагч/

69 кг: 1: Ч.Март /Алдар/
2. Г. Баярням /Аврагч/
3. Э.Оюунбат /Хилчин/

77 кг: 1. Б.Оргилсайхан /Алдар/
2. Б.Мягмардорж /Хүч/
3. М.Гантулга /Хүч/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.