“Барселона” клуб “Аякс”-ын хамгаалагч Санчесыг сонирхож байна

“Барселона” клуб “Аякс”-ын хамгаалагч Санчесыг сонирхож байна

Испанийн алдарт “Барселона” клуб Голландын алдарт “Аякс” клубын төвийн хамгаалагч Давинсон Санчесыг сонирхож эхэлжээ. Каталаны багийн скаутууд өдгөө 20 настай Колумбын шигшээн хөлбөмбөгчийн тоглолтыг үзэж, ажиглалт хийсэн талаар Sport.es мэдээлсэн байна.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Каталаны баг түүнийг авахаар тохиролцоонд хүрээд байсан ч Санчес залуучуудын багт тоглохыг хүсээгүй учир татгалзсан билээ. Тэрбээр энэ улиралд Голландын лигт 16 тоглолтод оролцож, 3 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.