ЛА Лейкэрс улирлын 25 дахь ялагдлаа хүлээлээ

ЛА Лейкэрс улирлын 25 дахь ялагдлаа хүлээлээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Улирлыг гайхалтай эхлүүлсэн гол тоглогчдоо бэртэлд алдсан Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Торонто Репторс багтай тоглолоо.

Эхний үеийг зургаан онооны илүүгээр дуусгасан ч үлдсэн гурван үед оноог бариулснаар тоглолт 123-114 харьцаагаар хожигдож Лейкэрс улирлыг 12 хожил, 25 хожигдолтой боллоо. Харин Репторс 23 хожил, 10 хожигдолтой боллоо. Тус хоёр баг энэ улиралд хоёр удаа таарах бөгөөд хоюуланд нь Торонто хожсон байна.

Тус тоглолтод Кайл Ловри 41 оноо, Димар ДеРозин 31 оноог тус тус авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас ДиАнжело Рассел 28 оноо, Ник Янг 26 оноог тус тус авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.