“Рома” Браимиг сонирхож байна

“Рома” Браимиг сонирхож байна

Португалын “Порто” клубын хагас хамгаалагч Ясин Браимиг Италийн “Рома” клуб сонирхож байгаа ажээ. Энэ талаар France Football мэдээлжээ.  Италийн баг хэдхэн хоногийн дараа нээгдэх өвлийн солилцоо наймааны цонхоор түүнийг авахаар зорьж буй аж.

Түүнийг Францийн  “Ницца” болон “Марсель” клубүүд ч мөн сонирхож байгаа юм байна. Браими хөлбөмбөгийн замналаа Францаас эхлүүлж байсан юм. Энэ улиралд тэрбээр “Порто”-гийн төлөө 14 тоглолтод оролцож, 4 гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.