“Тоттенхэм” клуб Майерын төлөө 35 сая евро төлөхөд бэлэн

“Тоттенхэм” клуб Майерын төлөө 35 сая евро төлөхөд бэлэн

Германы “Шальке” клубын хагас хамгаалагч Макс Майерыг Английн “Тоттенхэм” сонирхож эхэлжээ. Английн баг түүний төлөө 35 сая евро төлөхөд бэлэн байгаа аж. Гэхдээ энэ наймаа ирэх зуны солилцооны цонхоор болж магадгүй байна.

“Тоттенхэм” түүнийг өнгөрсөн зуны солилцооны цонхоор авахаар оролдож байсан билээ. “Шальке” өдгөө 21 настай хөлбөмбөгчтэй 2018 оны зун хүртэл гэрээтэй байгаа. Майер энэ улиралд Бундес лигийн 16 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.