Өнгөрсөн улирлын хариугаа ГС Уорриорс багийнхан авч чадсангүй

Өнгөрсөн улирлын хариугаа ГС Уорриорс багийнхан авч чадсангүй

NBA-ын талбайд Хрисмасын өдрөөр таван тоглолт болж байна. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт өнгөрсөн улирлын аваргын төлөө өрсөлдсөн Клэвленд Кавалерс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглолоо. Өнгөрсөн улиралд 3-1 Клевлэнд хожигдож байгаад гурав дараалж хожиж нэгэн шинэ түүхийг NBA-ын түүхэнд бичсэн билээ.

Тоглолтын эхний хагаст гурван оноогоор Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж долоо болгожээ. Гэвч шийдвэрлэх үед Кари Ирвинг гайхалтай тоглололт үзүүлж Уорриорсыг 108-109 харьцаагаар хожсон байна. Шийдвэрлэх шидэлтийг Кари Ирвинг  хийж хэцүү байдлаас шидэлтээ амжилттай болгож 3.4 секунт үлдээсэн бол үлдсэн хугацаанд Кэвин Дурант бүдэрч унаж багаа хөөгдөж хожигдол хүлээсэн байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 31 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 25 оноо, 10 оновчтой дамжуулалт, Кэвин Лов 20 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 36 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Клэй Томпсон 24, Дэнни Грин 16 , Стифэн Карри 15 оноог авсан сэлгээний тоглогчид нь хангалтгүй тоглож ээлжит хожигдлоо хүлээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.