“Манчестер Юнайтед” Гризманн, Линделеф, Семеду, Бакайоко нарын төлөө 180 саяыг өгнө

“Манчестер Юнайтед” Гризманн, Линделеф, Семеду, Бакайоко нарын төлөө 180 саяыг өгнө

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб ирэх өвөл болон дараа жилийн зуны солилцоо наймааны төлөвлөгөөгөө гаргаад байгаа ажээ. The Telegraph-ийн мэдээлж байгаагаар өвлийн солилцооны цонхоор Манчестер хотын баг Португалын “Бенфика” клубын хамгаалагч  Виктор Линделефыг 38 саяар авахаар төлөвлөжээ.

Харин зуны солилцооны цонхоор “Атлетико” клубын довтлогч Антуан Гризманн, “Монако”-гийн хагас хамгаалагч Темуэ Бакайоко, “Бенфика”-гийн хагас хамгаалагч  Нелсона Семеду нарыг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Гризманныг 84 саяар үнэлж байгаа бол Семедуг 25, Бакайоког 35 саяар авахаар төлөвлөжээ. Ингэснээр энэ дөрвөн тоглогчид нийт 180 саяыг зарцуулах аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.